Сонирхолтой

Эрдэмтдийн буцаан амилуулахыг хүсч буй үгүй болсон 10 амьтан

0

Дэлхий дээр одоогоор амьдарж байгаа амьтдаас илүү олон үгүй болсон төрөл зүйлүүд байдаг нь бидний сонирхлыг маш ихээр татдаг. Аз болоход бид цаг хугацааг ухрааж үгүй болсон төрөл зүйлийг бий болгож чадах шинжлэх ухааны үед амьдарч байна. Дахин бий болгох боломжит төрөл зүйлийн жагсаалт хүртэл байдаг байна.Удахгүй бидий дунд ямар амьтан хамт алхахыг танд харуулахаар зорилоо.

1. Арслан заан

 

Хэмжээ: 2.7-3.4м өндөртэй.

Гарал үүсэл: Зүүн Ази

4000 жилийн өмнө үгүй болсон. Хамгийн ойрын төрөл зүйл нь Африкийн заанууд.

2. Куагга

Хэмжээ: 257см орчим урттай, 125-135см өндөртэй байсан гэж үздэг.

Гарал үүсэл: Өмнөд Африк

19-р зууны сүүлчээр үгүй болсон. Хамгийн ойрын төрөл зүйл нь Тахь.

3. Заан шувуу

Хэмжээ: 3м орчим өндөртэй, 700 гаруй кг жинтэй.

Гарал үүсэл: Мадагаскар

МЭ 1000-1200 оны үед үгүй болсон.

Хамгийн ойрын төрөл зүйл: Киви шувуу юм.

4. Байжи (Хятадын голын далайн гахай)

Уг зураг 2002 онд байсан хамгийн сүүлийн Байжи юм.

Хэмжээ: Нас бие гүйцсэн эрэгчин нь 2.2м, эмэгчин нь 2.5м хүртэл урттай байдаг.

Гарал үүсэл: Хятад.

2002 онд сүүлийнх нь үгүй болсон.

Хамгийн ойрын төрөл зүйл: Хятадын цагаан далайн гахай.

5. Глиптодонт

Хэмжээ: 45см өндөр, 3.6м урт.

Гарал үүсэл: Хойд ба Өмнөд Америк.

8000-7000 жилийн өмнө амьдарч байсан.

Хамгийн ойрын төрөл зүйл: Armadillos.

6. Пиренейн янгир

Хэмжээ: 1.5м урт, 76см орчим өндөртэй.

Гарал үүсэл: Баруун Европ.

Хамгийн сүүлчийн янгир 2003 онд байсан.

Хамгийн ойрын төрөл зүйл: Уулын зэрлэг ямаа буюу янгир.

7. Додо

Хэмжээ: 1 метр орчим өндөртэй.

Гарал үүсэл: Маврикий.

17-р зуунд амьдарч байсан.

Хамгийн ойрын төрөл зүйл: Никобар тагтаа.

8. Тасманийн бар

Хэмжээ: 1 метрээс 1.3 метр хүртэл урт, 60см өндөр.

Гарал үүсэл: Шинэ Гвиней, Австрали.

20-р зуунд үгүй болсон.

Хамгийн ойрын төрөл зүйл: Тасманийн чөтгөр ба нумбат

9. Газрын слот (Ground sloth)

Хэмжээ: 6м гаруй урт, 3000кг орчим жинтэй.

Ойролцоогоор 11000 жилийн өмнө амьдарч байсан.

Хамгийн ойрын төрөл зүйл: sloth (удаан хөдөлгөөнтэй модонд дүүжлэгдэн байдаг Америкийн хөхтөн амьтан).

10. Сэлмэн соёот бар

Хэмжээ: 220кг-435кг жинтэй, 1 метр орчим өндөр.

Гарал үүсэл: Хойд ба Өмнөд Америк.

10,000 жилийн өмнө үгүй болсон.

Хамгийн ойрын төрөл зүйл: Бар.

Эдгээр амьтдаас алийг нь зэрлэг байгальд дахин харахыг хүсч байна?

bright.mn™

Унтлагийн цагийг маш нухацтай авч үздэг хамийн нойрмог 7 амьтан

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн