ДэлхийЗөвлөгөөСонирхолтой

Фитнессд явалгүйгээр өөрийн амьдралдаа хэдхэн өөрчлөлт хийгээд 50 кг жин хассан гайхамшигт эмэгтэйн түүх

0

Киа Твиссельман гэх бүсгүйн амьдралаа хэрхэн өөрчилсөн талаарх гайхалтай түүхийг та бүхэндээ өгүүлэхээр бэлтгэлээ. Түүний тухайд олон жилийн турш төрөл бүрийн хоолны дэглэм барьж, дасгал хийсэн ч жингээ хасч чадахгүй явсан. Харин гайхалтай тохиолдлоор жилийн дотор 50 гаруй кг жин хасч, ёстой л шуугиан тариад байгаа нэгэн. Ингээд хамтдаа түүний хэрхэн турсан нууцыг мэдэж авцгаая.

Түүний амьдралаа өөрчлөх цэг хаанаас эхлэлтэй вэ?

Тэрээр Кентаккигаас Аризона руу явах хэрэгтэй болж, нисэх онгоцонд сууж. Гэсэн ч тэр суудалдаа багтахгүй байсан учир үйлчлэгчээс тусламж хүсч, суудлын бүс сунгагч авчруулан, багагүй чирэгдэл учруулав. Энэ бүхэн тэнд ичгүүртэй санагдаж, яагаад өдий насандаа ингэж амьдарч байгаагаа ойлгох гэж толгой доторхоо ухаж эхэлсэн байна. Нислэгийн турш бүсгүй өөртэйгээ ярилцаж, ахин нэг удаа турах гээд оролдоод үзэхээр шийдсэн аж. Энэ удаад илүү тууштай, илүү зоригтой байна гэдгээ өөртөө амлаж, амьдралаа өөрчлөх эрс алхам хийхээр болж.

Киа багаасаа л махлаг хүүхэд байсан. Аав ээж нь түүнийг тураах гэж төрөл бүрийн эмчилгээнд явуулж байсан ч, амжилттай болж байсан удаагүй. Тиймдээ ч бүсгүй өөрийгөө насаараа бүдүүн гэж хэлүүлж амьдрах тавилантай гэдэгтэй бараг эвлэрээд байж. Гэхдээ дөнгөж 25 настай бүсгүй залуу насаараа ч гангарч чадахгүй, хүссэн усны хувцсаа өмсөж далайн эргээр зугаалж чадахгүй, найзуудтайгаа адил даашинз өмсөөд үдэшлэгт хөгжилдөж чадахгүй гэхээр дэндүү гунигтай биш гэж үү?

Энэ бүх түүх бүсгүйг том алхам хийхэд хүргэсэн юм. Эцэст нь тэр чадсан. Нэг жилийн хугацаанд 50 гаруй кг жин хасч, хэний ч төсөөлөлд буумгүйгээр өөрчлөгдсөн юм.

“Зарим долоо хоногт их жин хасч, зарим долоо хоногт хасахгүй, тэр бүү хэл заримдаа жин нэмчихсэн байдаг байсан. Зүгээр л больчихмоор, буугаад өгчихмөөр санагдаж байсан өдрүүд тоолж баршгүй олон. Гэхдээ тэгэх бүртээ би яагаад энэ шийдвэрт хүрснээ эргэн өөртөө сануулж, буцаад арчаагүй, өөртөө итгэлгүй, бусдын харцнаас нуугдаж ирсэн амьдрал руугаа очихыг хүсэхгүй байгаагаа хэлж байсан.”

Киагийн амьдралыг өөрчилсөн 5 дүрэм:

  • Өглөө эрт босох: Өмнө нь босдог байсан цагаасаа дор хаяж нэг цагийн өмнө бос
  • Өдөрт дор хаяж 30 минут дасгал хийж, хөлсөө гарга
  • Биед ашиг тустай биш хоол хүнснээс эрс татгалз
  • Устай найзал: Уу, хүйтэн усанд хэвт
  • Өөрийнхөө амьдралд байгаад талархаж байгаа 10 зүйлээ бич

“Үнэндээ турна гэхээр аймшигтай зүйл мэтээр төсөөлдөг байсан. Оргил нь харагдахгүй уул руу мацаж байгаа мэт л. Гэхдээ их энгийн байсныг ойлгосон. Яарахгүйгээр эрүүл амьдралын хэвшлийг өөртөө бага багаар суулгах хэрэгтэй. Нэг л мэдэхэд эрүүл хооллодог, зөв цагт унтаж, зөв цагт босдог болчихсон байдаг. Хөдөлгөөн бол амьдралын салшгүй хэсэг байх ёстой. Зүгээр л бага багаар урагшил. Хамгийн гол нь зогсож эсвэл ухарч болохгүй. Бас сэтгэл зүй маш чухал гэдгийг санаарай. Өөрийгөө хүчтэй бас өөдрөг байлгах хэрэгтэй.”

Түүний биед гарч байсан өөрчлөлт гэр бүлийнхэн, найз нөхдийг нь гайхшруулж эхэлсэн. Тэд ч бас болдог юм байна гэдгийг ойлгож, түүнээс зөвлөгөө авч, турах болсон байна. Киагийн найз 20 орчим кг жинг төвөггүйхэн хасч чадсан аж.

Хамгийн том нууц өөрийгөө хайрлах

Киагийн хэлснээр турахад хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол сэтгэл зүй. Сэтгэл санаа тавгүй, стресстэй үед турна гэдэг үлгэрийн далай. Хэчнээн дасгал хийж хөлсөө урсгаад, хоолоо хасч ходоодоо өвтгөөд, сэтгэл санаа тавгүй бол тэр бүгд үр дүнгүй болж хувирна. Тиймдээ ч ямагт өөрийгөө тайван байлгах хэрэгтэй. Бясалгал хийж, стрессээ зохицуулах арга хэмжээнүүдийг аваарай.

Мөн өөртөө хэт холын зорилт тавьж, түүндээ хүрэх гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Жинд ач холбогдол өгөөд бүр хэрэггүй. Зүгээр л мөрдөх ёстой заавруудаа дагаж, сэтгэл өөдрөг явж байхад нэг л өдөр та өнөөх зорьж байсан хэмжээгээ хэтэрчихсэн явж байх болно. Танд амжилт хүсье.

 

Намхан нөхөртэй бүсгүйчүүдийн зургууд

Previous article

Ухаант ээж хүүгээ Агуу нэгэн болгосон түүх

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий