Зөвлөгөө

40 гарсан бүсгүйчүүд наснаасаа хөгшин харагддаг 9 шалтгаан

0

Одоогоос зуун жилийн өмнө 40 настай эмэгтэйчүүдийг бараг эмээ гэж үздэг байсан бөгөөд тэд зөвхөн гэрийн ажил хийж, элдэв цугларалтыг хүлээдэг байсан. Гэхдээ өнөөдөр, энэ насны эмэгтэйчүүд үүнтэй эвлэрэх нь ховор.

Эдгээр эмэгтэйчүүдийн яаж харагдах, юу хийх нь өөрсдийнх нь шийдвэр. Тэд хүсвэл залуу бүсгүйчүүд шиг харагдаж болно, харин өөрийгөө тоодоггүй эмэгтэйчүүд бол аль хэзээний эмээ нэрэндээ эвлэрцэн явж байгаа. Эмэгтэй хүн хэрхэн харагдах нь өөртөө хэр хайртай, хэр залуу өөдрөг сэтгэлгээтэй, өөртөө хэр арчаатайгаас л хамаарна гэж би хувьдаа бодно. Тэгвэл судлаачдийн дүн шинжилгээнд эдгээр 9 шалтгаанаас болоод 40 гарсан бүсгүйчүүд эмээ шиг харагддаг гэсэн хариулт гарсан байна.

Бие дэхь дааврын өөрчлөлт нь эмэгтэй хүн бүрт нөлөөлдөг боловч зарим нь түүнийг залуугаар нь хадгалж чаддаг.

Эмэгтэй хүний гол даавар болох эстроген нь нас ахих тусам багассаар байдаг. Энэ нь таны арьсны уян хатан байдал, харагдах байдал, бие галбир гээд олон хүчин зүйлд нөлөөлдөг. Гэхдээ үүнийг алдахын хэрээр буцаан нөхөж авах боломжтой. Шар буурцаг, дүфү, маалингын үр, цэцэгт байцаа зэрэг нь фитоэстрогенээр баялаг. Махнаас татгалзах хэрэггүй – эмч нар амьтны гаралтай бүтээгдэхүүн нь залуу насыг хадгалхад тусалдаг гэж үздэг.

Хөгшрөлтийн генүүдийг өөртөө хэрэгтэйгээр ашиглаж болно.

Эрдэмтэд гурван зуун генийг тоолж, хэрхэн нүүрэн дээр үрчлээ үүсч, үс нь саарал болж хувирдаг болохыг тогтоожээ. Жишээлбэл, зарим хүмүүс үе тэнгийнхнээсээ 2 насаар ах харагддаг нь тухайн хүний генд хамаг учир нь байдаг байна. Мөн 2000-аад онд судлаачид зарим генийг хөгжилгүй болгож, лабораторийн хулгануудын амьдралыг уртасгаж байсан.

Харин та доорх зөвлөгөөг дагавал өөрөө хөгшрөлтийг удаашруулж чадна.

Хэрэв та хоол хүнс дэх илчлэгийн хэмжээг багасгаж, шаардлагатай витамин, эрдэс бодисыг хадгалах юм бол дундаж наслалт нэмэгдэх болно. Хамгийн хүчирхэг генүүд ч гэсэн эрүүл бус амьдралын хэв маягийн эсрэг хүчгүй байдаг.

Залуу сайхан байхад таны биеиийн дархлаатай шууд холбоотой.

Хэрэв та эрүүл амьдралын хэв маягийн зарчмуудыг дагаж мөрддөг бол дэмий зүйлд санаа зовох хэрэггүй зүгээр л сайн унтаж амар. Их унтах нь таныг хөгшрүүлэх генүүдийг идэвхигүй байлгах магадлалтай.

40 гарсан эмэгтэйчүүдийг ихэнхи тохиолдолд үс засалтаар нь таних боломжтой байдаг.

40-өөд насны эмэгтэйчүүдэд үсээ богино засах ёстой гэж хэн хэлсэн бэ?

Сэтгэл судлаачид өөрөөр боддог: урт үс нь хүнийг илүү дур булаам болгодог. Насыг мэдээжээр нэмж өгдөг зүйлс:

Богино, шингэн үс. Ийм үстэй хүмүүсийг тийм ч эрүүл биш гэж үздэг.

Платинум шаргал. Стилистуудын үзэж байгаагаар энэ өнгө нь маш хуучинсаг гэж тооцогддог. Тэгсэн ч хэтэрхий бараан үсний өнгө нь нүүрний бүх үрчлээг тодруулдаг.
Нас ахих тусам бидний нүүр царай метаморфозд орж өөрчлөгдөж байдаг. Үүнийг дагаад үсний хэв маягийг заримдаа өөрчлөх шаардлагатай байдаг. Харин өөрчлөхдөө насандаа тааруулж биш царайндаа тааруулж засах хэрэгтэй.

Илүүдэл жин хөгшрөлтийг хурдасгадаг

Илүүдэл жин нь таныг хөгшин харагдуулахаас гадна хөгшрөлтийг машины хурдаар авчирдаг. Илүүдэл жинтэй хүмүүс туранхай нөхдүүдээс дунджаар 5 насаар ахимаг харагддаг. Илүүдэл жингээс болж коллагены үйлдвэрлэл алдагддаг: арьс сунах шинж тэмдэг илэрч, үрчлээ гарч, арьс нь ерөнхийдөө залуу байдлаа алддаг. Гэхдээ бидэнд сайн мэдээ байна: 55 наснаас эхлэн илүүдэл жинтэй хүмүүс залуу харагдаж эхэлдэг, учир нь өөх тос нь үрчлээг нуудаг. Гэсэн ч энэ нь эрүүл мэндэд муу гэдгийг бүү март. Эмч эсвэл хоол тэжээлийн мэргэжилтний хяналтан дор шаардлагатай жингээ бага багаар хасч бай. Учир нь гэнэт, эрүүл бус турах нь нэмэлт жинтэй адил их хөнөөл учруулж болзошгүй юм.

Таны хөгшрөлт газар зүйн байрлал, хаана төрсөнтэй ч бас холбоотой.

Зарим газрын төлөөлөгчид наснаасаа залуу харагдаж байна. Генетикчдийн үзэж байгаагаар хамгийн азтай хүмүүс бол Латин Америкчууд гэсэн байдаг. Мөн эрдэмтэд үрчлээ, хөгшрөлт гэх мэт хөгшрөлтийн шинж тэмдгүүд нь бараан, зузаан арьсан дээр бага харагддаг болохыг тогтоожээ. Үүнээс гадна Ази, Африк, Латин Америкийн үндэстэй хүмүүс илүү зузаан арьстай байдаг тул хэр бараг үрчлээ үүсдэггүй байна. Зүүн Европоос гаралтай эмэгтэйчүүдэд судалгаа хийхэд тэдний эд эсийг хавагнах хандлагатай байдаг гэж үзсэн ба үрчлээ бага ч, гэхдээ нүүрний доод хэсгийн гуравны нэг нь унжиж давхар эрүү үүссэн байдаг.

Хувцас сонгохдоо хэт туйлширдаг.

Стилистууд хуучин хувцасаа хаяж, наснаас хамааран хувцасны хэв маягийг өөрчлөхийг зөвлөж байна. Гэсэн хэдий ч загвар нь эрт үеэс залуу, дунд насны ангилалд хуваагддаггүй, хүмүүсийн сонирхолоос хамаардаг байсан. Хамгийн гол нь цөөн хэдэн дүрмийг мартаж болохгүй. Бүх хувцасаа хар өнгөөр сонгож болохгүй. Хуучны хэв маягаар хар нь туранхай харагдуулдаг гэж үздэг боловч энэ өнгө нь хэдэн жилийн хугацааг нэмж өгдөг. Мөн онолын хувьд сул хувцас нь илүүдлийг нуух ёстой. Гэвч бодит байдал дээр энэ нь зөвхөн дутагдалтай талууд төдийгүй давуу талыг нуун дарагдуулдаг бөгөөд энэ нь таныг бүрэн дүүрэн харагдуулахгүй.

Нарийн зураасан хөмсөг нь ямар ч хүнийг эмээ болгон хувиргадаг.

Нүүрний энэ хэсэг нь насны тухай ойлголтод ихээхэн нөлөөлдөг. Хөмсөг нь бүдгэрч, нимгэн байх тусам хөгшин эмэгтэй юм шиг санагддаг. Хөмсөг ургахад зориулсан ийлдэс, гель шаардлагатай боловч үр дүнг нь хүлээх хэрэгтэй болно. Мөн энэ насныхан хөмсөг зурахдаа хэтэрхий тод зураас зурах хандлагатай байдаг. Үүний оронд гоо сайханч дээр очин өөрт тохирсон зуралтыг заалгах эсвэл шивээс хийлгэж болох юм.

Нүүр будалт нь маш чухал

Нүүр будалт нь эмэгтэй хүнийг илүү дур булаам болгодог, тэр ч байтугай ажлын амжилтанд хувь нэмэр оруулдаг болохыг сэтгэл судлаачид эрт үеэс тогтоосон байдаг. Гэхдээ энэ нь насны ухамсарт хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй байв. Саяхны судалгаагаар уруулын будаг, сормуусны будаг ба суурь будалт нь нас насны шинж чанартай болохыг харуулав. 20 настай тод будалт нь бидний наснаасаа илүү хөгшин харагдуулдаг. 30-35 наснаас яаж будахаас хамааран бусад хүмүүс хэдэн настай болохыг амархан тооцдог. Харин 35-40 насны ба насанд хүрсний дараа гоо сайхны бүтээгдэхүүн нь хөгшрөлтийг маш сайн нууж чаддаг. Хамгийн гол нь хөгшрөлтийг нуух нүүр будалтын үндсэн зарчмуудыг санаж байх хэрэгтэй: суурь чийгшүүлэгч ийлдэс, үрчлээтэж болох газар хуурай нунтагыг ухаалгаар ашиглах явдал юм.

Зарим ярианы дүрүүд таныг хөгшин настай эмэгтэй болгодог

Гоо сайхны бүтээгдэхүүн, Photoshop-ийн хөгжлийн ачаар өнөөдөр хүний жинхэнэ насыг тодорхойлоход хэцүү болсон. Гэсэн хэдий ч гадаад хөгшрөлтийг нууж болох ч, дотоод хөгшрөлтийг нуух хэцүү. Жишээ нь ярихдаа Миний үед, 90-ээд онд, Одоогийн үеийнхэн гэх мэт үгс нь таныг хөгшин гэдгийг илтгэх болно.

Бүх цаг үеийн гоо үзэсгэлэнг өөрийн биеэр харуулсан бүсгүй

Previous article

Фитнессд явалгүйгээр егзег гуяны булчингаа чангалж галбиржуулж болох 9 дасгал

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн