Дэлхий

Жуулчдын дахин хэзээ ч эргэж очихыг хүсдэггүй 7 алдартай газар

0

Хэдийгээр зар сурталчилгаанд байнга л харагдаж кинонууд дээр байнга гардаг ч гэлээ дараах 7 газарт жуулчид дахиж хэзээ ч очихыг хүсдэггүй гэнэ. Ямар шалтгааны улмаас яагаад дахиж тухайн газрууд руу дахиж аялахыг хүсдэггүй шалтгаануудаас та бүхэнд хүргэж байна.

1. Парис, Франц

Мэдээж хайрын хот үзэсгэлэнтэй хот гэх мэтчилэн олон зүйлсийн илэрхийлэл болсон Парис хотод ямар ч зар сурталчилгаа хэрэггүй. Учир нь хүн бүр л тухайн газарт очихыг хүсдэг. Гэхдээ нэг очсон хүн аль болох дахиж очихыг хүсдэггүй гэнэ. Учир нь Парис нь бидний төсөөлж байснаас жижиг хэмжээтэй бөгөөд бүхий л газарт нь жуулчдын хөл хөдөлгөөн дэндүү их байдгаас үүдэж байнгын дугаарлах шаардлага гардаг гэнэ. Тиймээс ч тэнд очсон жуулчид сайхан амарч үзэсгэлэнтэй газрууд үзэхээс илүүтэй дугаарлаж хүлээсээр байгаад залхаж орхидог гэнэ. Жилд зөвхөн Парис хотод л гэхэд 16 сая гаруй жуулчид очдог гэсэн судалгаа бий. Хэдийгээр энэ тоо нь Лондон хотод жилд очдог жуулчидтай тэнцүү ч Парис хот нь Лондон хотоос 15 дахин бага газар нутагтай юм.

2. Дэли, Энэтхэг

Дэли бол Энэтхэг улсын нийслэл юм. Болливуудын кинонуудаас дэндүү сайхан мэтээр төсөөлөгдөж харагдах боловч яг үнэндээ тус хот нь хаа сайгүй эмх замбараагүй байдал онцгүй үнэр алхам тутамд таныг шулах гэсэн нутгийн уугуул иргэдээр дүүрэн байдаг. Энэ нь нэг очсон хүн дахиж очих ямар ч урам байхгүйн нотолгоо юм шүү дээ.

3. Венец, Итали

Венец хотод жуулчдын хөл хөдөлгөөн дэндүү ихтэй байдаг учраас шинжээчид 2030 он гэхэд тэнд суух оршин суугч бараг л байхгүй болно гэж үзэж байна. Тухайн хотод маш олон төрлийн аялал жуулчлалын байгууллагууд байдаг ч маш өндөр үнэтэй байдаг тул бодит байдал дээр очиж үзсэн жуулчид үнэхээр сэтгэл хангалуун бус байдаг.Тэр ч байтугай нутгийн оршин суугчид ч гэсэн жуулчидад тийм ч тааламжтай байдаггүй гэнэ шүү.

4. Бутан

Бутаны хаант улсыг хэдийгээр хамгийн аз жаргалтай гүрэн хэмээн үздэг ч жуулчидад бол эсрэгээрээ байдаг гэнэ. Учир нь Бутан улсын иргэд хэтэрхий их ёс заншилтай бөгөөд барилга түүхийн үнэт өв зүйлсдээ маш их анхаарал тавьдаг. Тиймдээ ч гадны жуулчид заавал нутгийн уугуул хөтөчтэй байх ёстой бөгөөд зөвхөн тэдний заасан газруудаар л аялж болдог гэнэ. Мэдээж үнэ хөлс маш өндөр байдаг бөгөөд өөрсдийн хүссэнээр аялах боломж нь хязгаарлагдмал учир нэг очсон хүн дахиж очино гэдэг юу л бол.

5. Санторини, Грек

Зөвхөн нар жаргахыг харах гэж Грекийн энэхүү жижиг тосгонд маш олон жуулчид очдог байна. Жил бүр гэхэд энэ жижиг тосгонд 5 сая гаруй жуулчид очдог гэнэ. Гэвч хэтэрхий жижиг учраас усан тээвэр болоод тосгон дунд аялах нь тун бэрхшээлтэй байдаг байна. Тиймдээ ч нэг очоод үзсэн жуулчин дахиж удаан хүлээх аялалд явах нь бага байдаг.

6. Дубровник, Хорват

HBO алдарт цуврал болох Game of Throne-н зураг авалтыг хийсэн үзэсгэлэнтэй гайхалтай хотод хүн бүр л очиж үзэхийг хүсдэг шүү дээ. Тус хот нь UNESCO-н соёлын өвт газар бөгөөд нэг өдөрт аялах ёстой жуулчдын тоог 4000 байлгахаар шийдвэр гаргасан гэнэ. Тиймдээ ч жуулчид нэг их зүглэдэггүй биз.

7. Барселона, Испани

Яг үнэндээ сүүлийн үед Барселона хот аялал жуучлалаас үнэхээр залхаж эхэлж байгаа гэнэ. Учир нь нутгийн ор

шин суугчид амар тайван амьдрах боломж бололцоо муу байна гэж үргэлж засаг захиргааны нэгжүүдэд гомдоллодог болсон гэнэ. Тийм ч утгаараа оршин суугчид нь жуулчидад тийм ч таатай ханддаггүй учраас жуулчид дахиж очихыг тэр бүр хүсэхээ больсон байна.

Бонус: Үзвэл зохих ер бусын газрууд

Эдгээр газрууд нь жуулчдын хайрыг татдаг бөгөөд илүү алдартай Венеци эсвэл Дубровникийг хангалттай орлож чаддаг байна. Эдгээр газар нь жуулчдын хөлд дарагдаагүй өөрсдийн жинхэнэ байдлыг хадгалж чадсан.

1. Анниси, Франц

Анниси бол бүхэл бүтэн хотыг дайран өнгөрч буй чулуун гудамж, сувгийн ачаар Венецийн Савой гэж нэрлэдэг. Альпийн нурууны ойролцоох дундад зууны үеийн гудамжаар алхаж, жуулчдын мөргөлдөөнгүй тайван хотын сувгуудаар зугаалах боломж нь энд ирсэн хэнд ч “Би дахиад энд ирнэ” гэсэн бодол төрүүлдэг.

2. Охрид, Хойд Македон

Энд жуулчид тийм ч их ирдэггүй нь энэхүү газрын давуу тал юм. Олон хүн цуглаагүй, тийм ч өртөг өндөр биш, урт оочер дараалалгүй. Орон нутгийн иргэд нь ч жуулчдаас залхаагүй, тэднийг хүлээн авахдаа таатай байдаг. Охрид ба түүний ойр орших нуурыг ЮНЕСКО-ийн өвийн жагсаалтад оруулсан байна. Энэхүү хотод та Балканаас хүсч, хүлээж байсан бүх зүйлийг авч чадах ба хамаагүй хямдаар. Энэхүү гайхалтай газар ирсэн хүмүүс дахин дахин ирдэг гэнэ.

bright.mn™

Эхнэрүүдийн нөхөртөө гаргадаг 7 алдаа

Previous article

Таныг тохь тухтай амьдрахад туслах 10 санхүүгийн дүрэм

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий