Дэлхий

Насаараа зүү орохын зайгүй явсан ах дүү хоёрыг салгасан түүх

0

67 настай Боб Стоклас, 65 настай Жеймс Стоклас нь манайхаар зулай дээрээ гишгэж төрцгөөсөн ах дүүс. Америкт ах дүүс насанд хзрээд л зам мөрөө хөөн бие биенээсээ хөндийрдөг бол энэ хоёр амь нэгтэй явсан гэнэ.

Бая ёслолоор байнга уулзалдаж олон жилийн турш олон ч удаа хамтдаа амарчээ. Гэхдээ хувь заяаны эрхээр сүүлчийх гэж хэлэх цаг нь ирдэг аж. Өнгөрсөн онд ах дүү хоёр бас л хамтдаа амарсан гэнэ. Амралтын сүүлчийн өдөр бас л хамтдаа сугалаа худалдан авчээ. Гэтэл дүүд нь ердөө долоохон долларын хонжвор таарсан бол ах нь 291 сая доллар хожсон байна.

Ах нь хонжворынхоо бүх татвар суутгалыг төлөөд гар дээрээ 40 сая доллар авчээ. Мөнгөө аваад л шууд тэтгэвэрдээ гарсан аж. Гэхдээ л хонжворын мөнгөнөөсөө дүүгээ баярлуулахаа “мартжээ”. Гомдсон дүү нь ахиж холбоо бариагүй бөгөөд Зул сарын баяраар ахыгаа олон дахин залгахад ерөөсөө утсаа аваагүй тухай Боб хэвлэлд ярилцлага өгөхдөө харамсангуй ярьжээ.

Бидний хэрэгцээтэй гэж боддог байсан 7 буруу зуршил

Previous article

Таван эхнэртэй 23 хүүхэдтэй америк залуу

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий