Дэлхий

Таван эхнэртэй 23 хүүхэдтэй америк залуу

0

Юта мужийн 43 настай Бреди Уильямсын байшин луу сүүлийн үед хэвлэлийнхэн, хэрэгт дурлагчид их цувах болжээ. Олны анхаарлыг соронз мэт татсан нь саяхнаас ил болсон гэр бүлийх нь амьдрал юм. Мормон шажины номлогч байсан тэрээр эмэгтэйчүүдийн энхрийлэлд умбах гэж шажнаасаа татгалзжээ. Гэхдээ олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг ёсыг нь авсан.

Тэрээр таван эхнэрээсээ 23 хүүхэдтэй.

Энэ олон жилүүдэд нэг ч эхнэр нь түүнээс яваагүй бас бусад эхнэрүүдийнхээ талаар гомдол хэрүүл гаргаж байгаагүй. Өнөр өтгөн энэ гэр бүл хоёр том байшинд амьдардаг.

Олон хүнийг тэжээхэд их мөнгө хэрэгтэй. Гэхдээ Бреди нь чадварлаг ухаалаг бизнесмэн аж. Мөн зарим эхнэр нь ажил хийж гэр бүлийн төсөвдөө нэмэрлэдэг. Өглөө эртлэн босоод бүх өрөөгөөрөө орж бүх эхнэрээ үнсээд бас хүүхдүүдээ тэвэрдэг. Энэ ажилд нь нэлээд цаг ордог гэнэ.

Эхнэр бүр өөрийн мэдлийн өрөөнд өөрийнхөө хүүхдүүдтэй амьдардаг. Гэхдээ хооллох үеэрээ заавал бүгдээрээ нийтийн ширээнд суудаг. Өрхийн тэргүүн нь хэдийгээр өмнө нь шашины номлогч байсан ч хүүхдүүдээ орчин үеийн арга барилаар хүмүүжүүлдэг. Жишээ нь хүүхдүүд нь аавынхаа үгийг заавал дагах албагүй гэнэ. Гэтэл мормон ёсонд өрхийн тэргүүлэгч нь гэр бүлийн бүрэн эрхэт эзэн гэгддэг.

Саяхан Бреди Уильямсын сонирхолтой гэр бүлийн тухай цуврал ТВ-ээр цацагджээ. Уг цувралд олон эхнэртэй гэр бүл нь харилцан ойлголцол, хамтын зүтгэл, дэмжлэг туслалцаагаар дүүрэн байдаг тухай гэх зэргээр эерэг талаас нь гаргасан байна.

Насаараа зүү орохын зайгүй явсан ах дүү хоёрыг салгасан түүх

Previous article

Та эдгээр зүйлсийг ямар зориулалттайг нь мэдэх үү?

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий