ГэгээлэгСонирхолтой

Хэрэмний зулзагыг өөртөө дасгасан Хачирхалтай муур

0

Миссисипид байдаг нэгэн айлын тэжээмэл муурыг оны өгөөмөр, халамжтай эх муураар өргөмжлөх дээрээ тулаад байгаа гэнэ. Учир нь саяхан зулзагалсан эх муур үүрнээсээ унсан хэрэмний зулзагыг өөртөө дасгаж бусад муурын зулзагын хамт сүүгээрээ хооллож байна. Та муур, хэрэмний зулзагыг идчих байх эсвэл урж самардаад гэмтээчих байх гэж бодож байгаа байх.

Тэгвэл энэ муур эхийн үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа юм байна. “Mанай муур хэрэмний зулзагыг гэмтчих вий гэж их санаа тавьдаг. Хол явахаар нь эргүүлээд аваад ирдэг. Яг л эх нь юм шиг долоож халамжилдаг” гэж муурны эзэн Жим Ваткинсон ярьсан байна. Жим Ваткинс болон эхнэр Керен Ваткинс нар тэдэнд зориулж тусгай гэр бэлдэж өгчээ.

Амьтанд хайртай Ваткинсын гэр бүл муураа тэжээж чадахгүйд хүрсэн хүмүүст тусалж, муурыг нь өөрийн болгож тэжээдэг юм байна. “Би малын эмнэлэг дээр очиж муур тэжээх боломжгүй болсон хүмүүсийн муурыг авч тэжээдэг. Одоо 18 муур, 1 хэрэмтэй өнөр өтгөн айл болоод байна” гэж гэрийн эзэгтэй Кэрен Ваткинс ярьсан байна.

Тэдний хувьд хэрэмний зулзага тэнгэрээс бууж ирсэн гэж хэлж болно. Учир нь нэг өдөр бяцхан хэрэмний зулзага үүрнээсээ унан тэдний эзэмшил дотор ороод иржээ. Кэрен нялх хэрмийг буцааж модон дээр нь тавих гэсэн боловч модонд авирч чадаагүй байна. Аргаа ядаад муурын зулзаганууд байдаг хайрцаганд хийжээ. Харин эх муур, бяцхан хэрмийг тэр даруйд нь өөртөө дасган сүүгээрээ тэжээж эхэлсэн байна.

Гарын доорх материалаар дуртай киноныхоо дүрүүдийг бүтээжээ (10 Фото)

Previous article

Орос яг одоо хичнээн аймшигтай хүйтэн байгааг илтгэх 10 зураг

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн