Зөвлөгөө

Усан доор хэрхэн амьсгалаа удаан түгжих вэ? Зөвхөн мэргэжлийн сэлэлгчдийн мэддэг аргууд

0

Гол ус гэдэг бол маш аюултай зүйл бөгөөд Монголчууд бид эрт дээр үеэс болгоомжлон дээдэлж ирсэн билээ. Хэзээ ч гол усыг басаж болохгүй гэдэг ч үг бий шүү дээ. Бид энэ удаад гэнэтийн үед зайлшгүй сурсан байх шаардлагатай усан доор амьсгалаа удаан түгжих аргыг бэлтгэн та бүхэнд хүргэж байна.

Өөрийнхөө потенциалыг таамаглах

Хамгийн эхний таны хийх ёстой зүйл гэвэл та хэр удаан амьсгалаа түгжээтэй байж чадахаа таамаглаж тооцоолох хэрэгтэй гэсэн үг юм. Үүний дараа дасгал руу орох хэрэгтэй. Яг үүнийг хийсний дараа сандал дээр суугаад юм уу орондоо хэвтээд маш удаан тайвнаар 2 минут орчим амьсгалах хэрэгтэй. Үүний дараа гүнзгий амьсгаа авна (авч чадах хамгийн ихээрээ). Дараа нь амьсгалаа барьж хэр удаан тэсэж чадахаа үзнэ. Яг дээрх зааврын дагуу өөрийнхөө тэсвэрт байдлыг шалгах ёстой гэдгийг сайтар анхаарна уу.

Үр дүнгээ хянах нь :

  • Хэрэв та амьсгаагаа нэг минут орчим барьж чадаж байвал дасгалын дараа 3 минут орчим барьж чадна гэсэн үг.
  • Хэрэв та амьсгалаа нэг минут 30 секунд орчим барьж чадаж байвал дасгалын дараа 4 орчим амьсгалаа барьж сурна гэсэн үг.
  • Хэрэв та амьсгалаа анхны удаа туршихдаа 2 минут орчим барьж чадаж байвал дасгалын дараа 5 минут орчим амьсгалаа барьж сурна гэсэн үг юм.
  • Тиймээс та дараах дасгалуудыг сайтар сураад амьсгалаа удаан барьж сураарай.

Амьсгалаа барьж сурах хамгийн шилдэг дасгал бол ТАЙВАН байх

Энэ нь маш чухал зүйл бөгөөд аливаа зүйлд таны сэтгэл зүй маш чухал байдаг юм. Та усан доор амьсгалаа удаан түгжиж байхдаа маш тайван байх хэрэгтэй бөгөөд тайван байснаар таны биеийн бусад үзүүлэлтүүдэд өөрчлөлт орохгүй юм. Хүн сандарч тэвдсэн үедээ зүрхний хэмнэл нь түргэсч бусад эрхтэнүүдэд шууд нөлөөлөл үзүүлснээр амьсгаадах алхам бүрддэг байна. Тиймээс та үргэлж тайван байж сурах хэрэгтэй буюу бясалгал хийж байх хэрэгтэй шүү.

Энгийн алхамууд

Дараах дасгал нь маш хялбар бөгөөд хэзээд ч хаана ч хийхэд тохиромжтой юм.

  • Суугаад, тайвширч 3 удаа амьсгална.
  • Эхний удаад уушигны 75% хүртэлх агаар сорно.
  • Тэгээд гаргаж чадах хэмжээгээрээ бүгдийг нь гаргана.
  • Одоо уушигны 100% хүртэлх агаар сорно.
  • Тэгээд сорсон агаарыг буцаад бүгдийг нь аль чадах хэмжээгээрээ гаргана.
  • Энэ дасгалыг чадах хэмжээгээрээ хийнэ. Хэтрүүлж болохгүйг анхаараарай.

Усанд шумбахаас өмнө хийх зүйл

Усанд шумбаж сэлэх гэж байгаа бол та өмнө заавал амьсгаагаа барьж өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.

  • Хамгийн эхлээд тайвширч биеэ суллах хэрэгтэй.
  • 2 минут орчим хэвийн тайван амьсгалаад дараа нь амьсгаагаа хамгийн байж чадах удаан хугацаагаар түгжээрэй
  • Тэгээд 2 минут маш тайван амьсгална
  • Энэ алхамыг 3 удаа давтаж хийгээд усанд сэлээрэй.

Зарим нэг тус болох зөвлөгөө

  • Хэрэв та усан дээр хөвсөөр байгаа бол, идэвхтэй сэлж эхлэхийн өмнө амьсгалаа удаан түгжих боломжтой.
  • Гадаргуу дээр ойрхон байх тусам, амьсгалаа түгжих илүү амар байна.
  • Усны гүн рүү шумбах тусам, амьсгалаа түгжих хэцүү болно.
  • Амьсгалаа түгжихээс 2-3 цагийн өмнө хоол идээгүй байх ёстой.
  • Тэр тусмаа хэрэв та усан доор бэлтгэл сургуулилт хийхээр шийдсэн бол… Таны бие хоолыг боловсруулах үед их хэмжээний хүчилтөрөгч хэрэг болдог.

bright.mn™

Орос яг одоо хичнээн аймшигтай хүйтэн байгааг илтгэх 10 зураг

Previous article

Байгаль эхийн гайхамшигт дүр зураг яг л бидэнд нэг зүйлийг харуулах гэж байгаа мэт (15 Фото)

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн