ДэлхийСонирхолтой

Өөр гаригаас ирсэн мэт харагдах 10 шувуу

0

Шувуудын хаант улсад төрөл бүрийн өнгө, зүстэй шувуу байдаг бөгөөд заримыг нь урд өмнө нь хэзээ ч харж байгаагүй өвөрмөц төрхтэй байдаг. Өөр гаригаас ирсэн мэт онцгой төрхтэй шувуудыг та бүхэндээ толилуулая.

1. Гутлан хошуут

Энэ төрлийн хотон шувуу нь гуталтай төстэй хошуугаараа алдартай. Маш өвөрмөц бор хүрэн өдтэй бөгөөд нас ахих тусам саарал өнгөтэй болдог. Энэ нь Төв Африкт амьдардаг боловч харамсалтай нь саяхан ховордсон амьтдын жагсаалтад нэмэгджээ. Энэ зүйлийн нас бие гүйцсэн шувууд үхэр шиг мөөрдөг.

2. Шаловын турьлайнх

Африкийн өмнөд хэсгээс энэхүү улаан нүдтэй ногоон шувууг олж болно. Урт нь ойролцоогоор 30 см байдаг. Цэнхэр үзүүртэй далавч, сүүл ногоон өтгөний ачаар бусад шувуудаас амархан ялгардаг. Гол төлөв жимсээр хооллодог.

3. Темминкийн трагопан

Биеийн хэлбэр нь азарган тахиатай төстэй бөгөөд энэхүү өвөрмөц шувууг Зүүн хойд Энэтхэг, Төв Хятадын уулсаас харж болно. Ихэвчлэн жимс, өвс, ургамлаар тэжээгддэг. Нас бие гүйцсэн нь цэнхэр нүүрний арьс, улаан улбар шар, цагаан толботой гоёмсог харагддаг

4. Марабу өрөвтас

Энэхүү цэвэрлэгч шувуу нь намгархаг газар, Африкийн Саваннагийн нууруудын орчим, Сахарын цөлийн өмнөд хэсэгт сээр нуруутан амьтдыг агнадаг. Түүний жин нь 4-7 кг хооронд хэлбэлздэг. Түүний амьдрах хугацаа ойролцоогоор 25 жил байдаг. Нэмж хэлэхэд маш муу ууртай гэнэшүү.

5. Амазоны хаан ялаа баригч

Амазоны хааны ялаа баригч нь Өмнөд Америкийн бүс нутагт, ихэвчлэн Амазоны ширэнгэн ойд байдаг. Урт нь 12 см хавьцаа. Энэ нь ялаа болон бусад нисдэг шавьжаар хооллодог, өдөн хэлбэртэй титэмтэй тул ийм нэртэй болжээ.

6. Дуулган хошуут

Энэхүү хачин төрхтэй шувуу нь Индонези, Малайз зэрэг бүс нутагт байдаг. Түүний бие нь хар өдөөр хучигдсан нэлээд том шувуу юм. Ихэвчлэн газар нутгийнхаа төлөө эрэгчин шувууд нь тулалдах тохиолдол байдаг. Түүний хошуу маш өндрөөр үнэлэгддэг тул сүүлийн үед ховордох болсон. Тиймээс энэ шувууг нэн ховордсон амьтдын жагсаалтад оруулсан байна.

7. Цэнхэр хөлт бооби

Перу, Калифорнийн булангийн хооронд цэнхэр хөлтэй энэхүү шувуудын ховор зүйлийг олж болно. Ойролцоогоор 80см хүртэл өсөх боломжтой. Тэдний хөлний өнгө нь хоолон дахь каротиноидуудаас шалтгаалдаг.

8. Скарлет ибиз

Тэр хотон шувууны хэлбэртэй төстэй бөгөөд Тринид ба Тобагогийн үндэсний шувуу юм. Суринам, Бразил, Атлантын далайн эрэг зэрэг улс орнуудад байдаг. Хөгшрөх тусам улаан өдний өнгө улам тод болдог гэнэ.

9. Гималайн монал

Импейяны монал гэгддэг энэхүү шувуу нь Непалын үндэсний шувуу бөгөөд түүнийг “данфе&” гэж нэрлэх нь ч бий. Энэхүү шувуу нь Гималайн шилмүүст ойгоос гаралтай.

10. Кагу

Энэхүү саарал шувуу нь Шинэ Каледоноос гаралтай бөгөөд сүүлнийх нь уртаар амархан таниж болно. Хамгийн хачирхалтай нэг зүйл нь энэ шувуу нисэхээс илүүтэй ихэнх цагаа газар дээр өнгөрөөдөг. Учир нь маш том далавчтай учираас байнга нисэх боломжгүй ажээ. Далавчны урт нь 55 см орчим хэмжээтэй. Харамсалтай нь мөн л адил ховордож буй шувуу болжээ.

Дүрмийг зөрчих гэж л гаргадаг гэдгийг нотолсон хөгжилтэй тохиолдлууд

Previous article

Бидний бага насандаа үзэж өссөн хүүхэлдэйн киноны баатруудыг бодит амьдрал дээр дүрслэн буулгажээ

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий