Сонирхолтой

Таны инстаграмыг хэн үзсэнийг мэдэж болох уу?

0

Заримдаа бид “Тэр миний оруулсан инстаграм постыг харсан болов уу, хэн миний профайлаар зочилсон бол” гэж санааширдаг. Нээрээ бидний инстаграмыг хэн үзсэнийг мэдэж болдог юм уу?

Таны инстаграмаар хэн зочилсныг харуулдаг гэх аппликэйшнүүд олон бий. Харамсалтай нь, эдгээрийн ихэнх нь хуурамч гэжээ. SecurityScoreCard компанийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан ахлах ажилтан Алекс Хэйд Reader Digest сэтгүүлд өгсөн ярилцлагадаа таны инстаграмыг хаягийг хэн үзсэнийг харуулдаг гэх аппликэйшнүүд үнэндээ санамсаргүйгээр аль хэрэглэгчийн нэрийг л гаргаж ирдэг, үзэх бүрд өөр өөр нэр гаргаж ирэхээр загварчлагдсан байдаг бөгөөд энэ нь үнэндээ хэрэглэгчийн мэдээллийг хянах, мөрдөх хэрэгсэл юм гэжээ.

Гэхдээ бүх аппликэйшн хуурамч гэж бодож болохгүй. Тухайлбал, Followmeter (iPhone болон Android хувилбартай) аппликэйшний тусламжтайгаар өөрийнхөө дагадаг хүмүүс болон дагагчдынхаа талаар зарим нарийвчилсан мэдээллийг олж авах боломжтой юм. Хэдийгээр энэ аппликэйшн таны инстаграм хаягаар зочилсон хүний нэрийг хэлж өгөхгүй ч сүүлийн үед хэн таныг дагахаа больсон, таны дагасан хүмүүсээс хэн нь буцааж дагаагүй гэх мэт мэдээллийг харж болдог. Эдгээр өгөгдлийг автоматаар хийдэг тул үнэн зөв байх магадлал өндөр гэжээ.

Мөн инстаграм хаягаа бизнес эрхлэгч болон контент бүтээгч болгож өөрчилсөн хүмүүс нэмэлт мэдээллүүдийг авч болдог. Ийм төрлийн хаягтай хүмүүст аккаунт нь хэдэн хүнд хүрч байгаа, оруулсан постыг хэр олон хүн хадгалж авсан гэх мэт үзүүлэлтийг харуулдаг.

Хамгийн гол нь хүссэн хүн бүр инстаграм хаягаа бизнес эрхлэгч, контент бүтээгч болгож өөрчлөх боломжтой юм. Ингэхийн тулд Setting – Account – Switch to Professional account цэс рүү нэвтэрч өөрийнхөө ажилладаг чиглэлийг сонгоход л хангалттай.

Эцэст нь, яг одоогийн байдлаар таны инстаграмыг хэн үзсэнийг мэдэх боломжгүй бөгөөд ингэж амладаг ихэнх аппликэйшн нь хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах зорилготой хуурамч байдгийг бүү мартаарай. Магадгүй таны экс найз залуу, бүсгүй эсвэл краш тань таны постыг харсан эсэхийг сониучирхан догдлох нь илүү гоё байж мэднэ.

Бидний бага насандаа үзэж өссөн хүүхэлдэйн киноны баатруудыг бодит амьдрал дээр дүрслэн буулгажээ

Previous article

Нүдээ хамгаалах, арчилах үнэт зөвлөгөө ба дасгалууд

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн