Зөвлөгөө

Жин хасахад туслах амьдралын таван өөрчлөлт

0

Хоолны дэглэм барих, дасгал хийх зэргээс өөрөөр илүүдэл жингээсээ салах арга бий. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар хүн амьдралын энгийн хэвшлүүддээ багахан өөрчлөлт хийгээд л илүүдэл жингээсээ салж чадах аж.

Өглөөний хоолноосоо уураг ав

Өглөө 20-30 гр уураг хэрэглэсэн байхад өдрийн хоол хүртэл юу ч идэх хүсэл төрөхгүй. Мөн уураг сайтай өглөөний хоол нь хүн өдрийн хоолоо хэт их идэхээс сэргийлж байсныг 4000 сайн дурын хүнийг хамруулсан судалгаагаар тогтоожээ.

Шүдээ угаа

Оройн хоолныхоо дараа шууд шүдээ угаах нь шөнө хөргөгч рүү гүйхээс сэргийлдэг аж. Шүдээ угааснаар танд өнөөдрийн хооллолт дууссан, цадсан гэсэн мэдрэмж очно.

Хоолны дэглэм барихаа зогсоо

Тийм ээ, та зөв уншсан. Биеийн галбираа сайхан болгохын тулд зүгээр л хоол хүнсэндээ ногоо оруулж, нүүрс ус ихтэй хүнснээс татгалзаж, ашигтай тос (самар, загас зэрэгт бий)-той хүнсийг сонгох юм.

Хэтрүүлж бүү ид

Хамгийн эрүүл, зөв хооллолт ч хэрвээ та хэтрүүлж идэж байгаа бол илүүдэл жингээсээ салахад туслахгүй. Хэтрүүлж идэхээс зайлсхийхийн тулд эхлээд порцондоо анхаарал хандуул. Дараа нь хоол хүнсээ хэрчиж хэрэглэ. Олон хэрчиж, хуваах тусмаа сайн. идэж байх явцдаа яаралгүй, тайван байж өөрийгөө сонс.

Хүн бүрийн мэдэх хэрэгтэй хоолны тухай 12 баримт

Previous article

Алдартай 5 брендийг дууриамалаас нь ялгах зөвлөгөө

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн