Дэлхий

2020 оны байдлаар нийт 1.5 тэрбум орчим нүүрний маск далай тэнгист хаягджээ!

0

Дэлхийг хамарсан цар тахлын үед бид нүүрний маск зүүх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд холбогдох байгууллагуудаас хүмүүсийг маск зүүх нь эрсдэлээс сэргийлэх гол хамгаалалт болно гэдгийг зөвлөсөөр байгаа билээ. Гэвч үүнтэй холбоотой гунигтай мэдээ байгаа нь, бидний зүүж буй нүүрний маскнууд эцэстээ далай, тэнгист хог хаягдал болж, бохирдол үүсгэж эхэлсэн байна. “Далайн Эрэг Орчмын Харилцааны Байгууллага” болох “OceansAsia”-ийн мэдээлж буйгаар өнгөрсөн жилийн хугацаанд ойролцоогоор 52 тэрбум нүүрний маскыг үйлдвэрлэсэн бөгөөд тэдгээрийн 1.5 тэрбум нь далай, тэнгис рүү хаягджээ.

“Наран шарлагын газар дээрх маскнууд: Ковид-19 вирус далайн эрэг орчмын хуванцар савны бохирдолд нөлөөлөх нь” гэх гарчгийн хүрээнд “OceansAsia”-ийн судалгааны дарга, ахлах тэргүүлэгч доктор Teale Phelps Bondaroff дараах зүйлийг хэлжээ:

“2020 онд 1.5 тэрбум нүүрний маск далай, тэнгист хог хаягдал болж хэвтлээ. Энэ яг мөсөн уулын орой хэсэг шиг л гэсэн үг. Жил бүр далай тэнгист хаягддаг 8-12 сая тонн хог хаягдлын 4680-6240 тонн нь нүүрний маск байдаг.”

Нүүрний маск байгальд бүрэн задрах хүртэл 450 жилийг зарцуулдаг бөгөөд энэ нь маш урт хугацаа – өөрөөр хэлбэл, далайн тэнгисийн амьдралд сөргөөр нөлөөлнө.

“OceansAsia”-ийн үйл ажиллагаа хариуцсан дарга Gary Stokes хэлэхдээ:

“Далай эргийн хуванцар савны бохирдол усыг бохирдуулж байна. Хуванцар савны бохирдол ойролцоогоор 100,000-аас багагүй хөхтөн амьтад болон яст мэлхийнүүд, 1 саяас багагүй тэнгисийн шувуу, тэдгээрээс ч их хэмжээний загас болон бусад төрөл зүйлийн амьтдыг хөнөөдөг. Энэ нь давхар загас агнуур болон аялал жуулчлалд сөрөг нөлөө үзүүлдэг. Жил бүр дэлхийн эдийн засаг уг асуудлаас болж, 13 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг.”

“Бид аль болох нэг удаагийн хуванцар сав хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Дахин хэрэглэх боломжтой хуванцар савуудыг дэлхийн улс орнуудад үйлдвэрлэдэг болсон. Дахин хэрэглэж болох нүүрний маск хэрэглэхийг ч бас нийт хүмүүсээс хүсэж байна. Энэ талаар маск үйлдвэрлэгчид анхаарах хэрэгтэй.” гэж ноён Bondaroff уриалжээ.

Эх сурвалж: oceansasia.org™

20 насаар залуужиж чадсан 80 настай эмээгийн нууц

Previous article

Өвлийн улиралд арьсаа хамгаалах арга

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

More in Дэлхий