Зөвлөгөө

Өвлийн улиралд арьсаа хамгаалах арга

0

Хүйтэнд нүүр чинь хуурайшаад хэцүү байгаа бол та ганцаараа биш шүү. Сэрүүн улиралд арьсаа хамгаалах маш чухал. Хуурай арьс нэг л тавгүй мэдрэмж өгөхөөс гадна хөгширөлтийг хурдасгадаг. Арьс судлалын эмч нар чийгшүүлэгчийн талаар их зүйл мэддэггүй. Гэхдээ бидний амьдралд өргөн хэрэглэгддэг зүйлсээр арьсаа аварч болно. Ингээд яаж гэдгийг хэлж өгөё

Ус сайн уух

Мэдээж хүн болгоны мэддэг зүйл байж ч магадгүй юм. Учир нь арьс бол хүний эрхтэн бөгөөд ус нь нөхөн төлжүүлэхэд хэрэгтэй. Судалгаагаар арьсны 64%-ийг ус бүрдүүлдэг учираас үүгээр эмчилэх нь хамгийн зөв арга юм.

Өрөөний чийгшүүлэгч худалдаж авах

Өрөөний халаалт хэт өндөр байх үед агаар хуурайшдаг. Магадгүй халуун өрөөнд дуртай бол энэ нь их муу. Учир нь арьсны хамгийн хэрэгтэй зүйлсийг сорж авдаг. Тиймээс аль болох чийгтэй агаарыг илүүд үзээрэй.

Арьсаа байнга гуужуул

Гуужуулах нь үхэжсэн арьсыг цэвэрлээд илүү эрүүл, толигор арьсыг бий болгоход тусална. Хэрэвээ vхэжсэн арьс арилахгүй бол хангалттай чийгшил арьсанд тань очихгүй байна. Үүнээс гадна биеийн саван, нүүрний саван, цэвэрлэгээний альчуур хэрэглээрэй.

Органик тосонд суурилсан чийгшүүлэгч тосыг ашигла

Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь арьсыг эрчимтэй чийгшүүлэхэд тусална. Усан үзэмний тос, бүйлсний тос, жожоба тос, наргил модны тос, арган тос, ши тос зэрэг органик орц найрлагыг хайж, арьсны гадаргууд нэвт шингээж, өдөржингөө чийгшүүлэх болно.

DIY нүүрний маск

Зөгийн бал, чийгшүүлэгч, сүү зэрэг нь арьсны давхаргад хангалттай чийгийг бий болгодог. Жижиг аяганд нэг халбага зөгийн бал, хэдэн халбага сүү нэмээд хэдэн минут байлгана. Үүнийг нүүрэндээ түрхээд, хатаагаад, усаар зайлж угаана.

2020 оны байдлаар нийт 1.5 тэрбум орчим нүүрний маск далай тэнгист хаягджээ!

Previous article

Хөгширсөн хойноо ээж болохын сайн муу талууд

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн