ЗөвлөгөөСонирхолтой

Охиддоо насанд хүрэхээс нь өмнө заавал хэлж өгөх ёстой амьдралын 12 үнэн

0

Хүүхэд нэг мэдэхэд л том болж насанд хүрсэн байдаг. Нүд анихын завдалгүй эргээд харахад таны бяцхан охин аль хэдийн үзэсгэлэнтэй бүсгүй болон өссөн байх болно. Сургуулийн цүнх үүрсэн бяцхан охин биш харин том хүний амьдралд хөл тавих босгон дээр зогсоно. Энэ үед хүүхдэдээ амьдралын үнэн мөнийг ойлгуулж чадаагүйдээ харамсан зогсох эцэг эхчүүд цөөнгүй бий.

Охин хүүхэд бага насандаа эцэг эхээсээ амьдралын ямар сургаал хүлээж байдгийг зургаар та бүхэндээ танилцуулахаар шийдлээ.

Алдаа – энэ бол амьдралаас олж авах туршлага юм. Аз жаргалд хүрэх замын туршид хэн ч алдаанаас зугтааж чадахгүй. Сэтгэл санаагаар бүү унаарай, сайтар бод, алдаан дээрээ дүгнэлт хийгээд өөрийнхөө зорилгод хүрэх замаа цааш үргэлжлүүл.

Төгс хүн гэж хаана ч байхгүй. Тийм ээ, хэн нэгэнд хийж чадахгүй зүйл гэж бий, бас бүтэлгүйтэл ч гэж бий. Амжилтын нууц маш энгийн: унасан ч гэлээ босож чаддаг байгаарай.

Өөрийгөө хүндэлж бай. Бусдын үзэл бодол чамд нөлөөлөх ёсгүй. Өөрийгөө сонсож сур, өөрийнхөө хүчтэй болон сул талыг бие даан тодорхойл, сул тал дээрээ анхааралтай ажиллаж сураарай.

Анхны хайр заавал насан туршийнх байх албагүй. Хүмүүс том болно, ингээд тэдний амьдралын зам салж ч болох юм. Бүтээгүй харилцаанаас нэгийг ухаарах хэрэгтэй, гэхдээ хайр дурлалд яасан ч итгэлээ алдаж болохгүй.

Сайхан сэтгэл ид шидийг бүтээнэ. Танхай этгээдэд чин сэтгэлээсээ магтаалын үг хэлээрэй, “өөдгүй” тэр хүн сайхан сэтгэлтэй хүү болж хувирахыг чи харна.

Хэрвээ чамд илүү зүйл байгаа бол бусдад үүгээрээ тусал, гэхдээ бүгдийг нь шавхаж огт болохгүй. Хүмүүсийн 99 хувь нь чиний энэ тусламжийг огт үнэлдэггүй юм. Тэгээд таарсан болгондоо сайн зүйл хийгээд хэрэггүй дээ.

Залуу хархүүг илүү сайн мэдмээр байна уу? Түүнийг амьтанд яаж хандаж байгааг хараарай. Сайхан сэтгэлтэй хүн бяцхан амьтныг хэзээ ч гомдоодоггүй юм, тэд чинь өөрийгөө ч хамгаалж чадахгүй амьтад шүү дээ.

Бусдад сайхан харагдахын тулд өөрийгөө бүү алд. Амьдрал – чи л шийдвэр гаргах тийм л аялал юм. Бусдад таалагдахын тулд ямар нэгэн стандартыг ч дагаж мөрдөх хэрэггүй, өөрийнхөө хүслийг сонсоорой.

Өөртөө итгэ. Өөртөө итгэх итгэл алдраад эхэлбэл түр азнаад өөрийнхөө зүрх сэтгэлийг сайтар мэдрэхийг хичээ. Чамд чухам юу зөв болохыг чамаас өөр хэн ч мэдэрч, хэлж чадахгүй шүү.

Нөхөртэйгөө нийлж байраа томруулах шийдвэр гаргахдаа өөрт байгаа цорын ганц байрыг зарж үрэн тарах хийж огт болохгүй. Байнга нэмэлт хувилбартай явах ёстой, хэрвээ сонгож суусан нөхөр чинь төсөөлж байсан шиг чинь сайн хүн биш бол очих газар чамд байх ёстой.

Эд зүйл чамайг хоромхон зуур л аз жаргалтай болгодог юм. Сэтгэгдэл гэдэг зүйл хамгаас үнэтэй. Манхэттен эсвэл Ниццагийн гудамжаар алхаж байхад чиний утас ямар үнэтэй болох нь чухал биш.

Сургуулийн ихэнх найз нар сургууль төгсөөд л ер нь чиний амьдралаас алга болцгоодог. Хэн нэгэнтэйгээ үерхэл нөхөрлөлөө авч үлдэж чадсан бол тэр эрдэнэсийг бүү алдаарай.

bright.mn™

Бүх хөрөнгөө ядууст хандивласан тэрбумтан

Previous article

Балгас мэт газрыг тэс өөр болгосон хүмүүсийн “Өмнө ба дараа” загварууд

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн